Tuesday, November 29, 2011

Цахирмаа хүний энергийг сордог гэдэг


Байгалийн түүхийн музейд “Өнгө тансаг, үнэр ялдам цэцгийн ертөнц” цогцолжээ. МУИС-ийн Биологийн сургууль, Экологийн боловсролын төв, “Цэцэг сонирхогчдын клуб” хамтран ийм нэртэй үзэсгэлэнг найм дахь жилдээ зохион байгуулж буй юм.

Ирэх сарын 4-нийг хүртэл үргэлжлэх “Өнгө тансаг, үнэр ялдам цэцгийн ертөнц”-д саатсан хэн боловч энэ удаа 60 гаруй овгийн 80-аад төрлийн 250 орчим зүйлийн тасалгааны олон наст цэцэгнээс өөрт таалагдсаныг худалдан авахын хамт ургуулах, арчлах, үр, үрсэлгээ, бордоо тэжээлийн талаар мэргэжлийн хүний зөвлөгөөг сонсох боломжтой.

“Цэцэг болгон өөр өөрийн өнгө, үнэртэй. Энд тавигдсан цэцгүүд гэхэд өөр хоорондоо адилгүй. Навчаараа, эсвэл цэцгээрээ гоёдог, өвөрмөц содон байхаас гадна кактус, цахирмаагийн төрлийн ховор олон цэцэг байна. Бас орой болохоор дэлбээгээ хумиад унтдаг ч бий” гэж цэцэг бүрийг тун сонирхолтойгоор тайлбарлаж буй нэгэн эмэгтэйтэй уулзсан юм. Түүнийг Ц.Оюунцэцэг гэдэг. МУИС-ийн Экологийн боловсролын төвийн мэргэжилтэн. Цэцгээр “өвчилсөн” түүнтэй ярилцлаа.

-Цэцгийг яаж арчилбал урт наслах вэ?
-Цэцэгний нас арчилгаанаас хамаарна. Хачин гоё ургасан цэцэг авч явчихаад нэг хоёр cap болоод үхчихлээ гээд ирдэг хүмүүс байдаг юм. Энэ нь арчилгаа муутай байснаас болдог. Үүний тулд нэгдүгээрт усалгааг нь тохируулах хэрэгтэй. Өвөл цэцэг тайван байдалд ордог тул тэгтэл их ус шаардаад байхгүй. Хөрс нь хуурай болсон эсэхийг үзэж байгаад долоо хоногтоо нэгээс хоёр удаа услахад хангалттай. Харин зуны улиралд хөрс нь амархан хатдаг учраас өдөр бүр услах шаардлагатай болно.

Ер нь аль ч үед хөрс нь чийгтэй байхад услахыг хориглодог. Чийг нь ихдэхээр үндэс ялзарна. Хүмүүсийн гол алдаа усалгаагаа тохируулж чаддаггүйд байдаг. Нэг бол хэт ихдүүлэх, эсвэл хатаагаад цэцгээ үхүүлчихдэг. Мөн хөрсний өнгөн хэсгийг долоо хоногт нэг удаа сийрэгжүүлэх хэрэгтэй. Ургамал навчаараа амьсгалдаг учраас 7-14 хоногт байнга зөөлөн алчуураар тоосыг нь арчиж байх ёстой. Бордох хэрэгтэй. Хавраас намар хүртэл 14-21 хоногт нэг удаа төрөл бүрийн эрдэс бордоо, органик гаралтай бууцны уусмалаар бордож байвал цэцэг сайхан ургана.

-Тасалгааны цэцгүүдээс арчилгаа хамгийн бага шаарддаг нь ямар цэцэг вэ?
-Кактус л хамгийн арчилгаа багатай нь даа. Усалгаа бага шаардана. Арав хоногтоо нэг удаа услахад хангалттай. Бага зэргийн чийг өгөөд байхад л ургаад байна.

-Тэгвэл хамгийн хурдан ургадаг нь?
-Төрөл бүрийн халгай. Дорхноо л өндөр ургачихдаг юм.

-Гэрт байхад сайн, зөв энерги ялгаруулдаг цэцэг гэж байх уу?
-Баш ногоодойг хүмүүс үзэмж муутай гээд тоодоггүй ч агаарыг сайн цэвэршүүлдэг. Олон хүнтэй албан газарт хамгийн хэрэгтэй цэцэг байгаа юм. Мөн шимтгэлээ маш энерги өгдөг. Айлд байхад ээлтэй. Харин цахирмааг хүний энергийг сордог муу гэж ярьдаг юм.

-Хүний эрүүл мэндэд муу цэцэг гэж байх уу?
-Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг цэцэг гэж байдаггүй. Бүгд л бидний хүрээлэн байгаа орчны агаарыг цэвэршүүлдэг. Цэцэг хүнд маш их энерги өгч байдаг болохоор бүгд эрүүл мэндэд тустай. Гаатай цэцэгнүүд зүрхэнд сайн. Цэцэг өдөр нь хүчилтөрөгч, шөнө нь нүүрстөрөгчийн хий ялгаруулдаг. Гэхдээ 600 ширхэг цэцэг нийлж байж нэг хүний амьсгалаас ялгарсантай тэнцэх хэмжээний нүүрстөрөгчийг шөнийн цагт гадагшлуулдаг. Цэцэг мөн орчны дуу чимээг багасгадаг юм шүү дээ. Ямар ч тавилгагүй хоосон өрөөнд яриа цуурайтаж сонссогддог. Тэгвэл энд хоёр гурван ширхэг савтай цэцэг авчраад тавьчихад цуурайтахаа больчихдог юм.

-Цэцгийн тухай мэдлэг, мэдээлэл авъя гэсэн хүмүүс хаана хандвал болохыг та хэлж өгөөч?
-Манай Экологийн боловсролын төвд хандаж болно. Манайх цэцэг тарих, ургуулах сонирхолтой хүмүүст зориулаад цэцэг худалдахаас гадна байнгын үнэгүй зөвлөгөө өгдөг. Бас хавар гуравдугаар сард долоо, 14 хоногийн сургалт явуулдаг.

-Хүүхдүүдэд цэцэгний тухай ойлголтыг багаас нь өгөх хэрэгтэй санагддаг. Тэдэнд зориулсан сургалт явуулдаг уу?
-Манайхаас ирэх сарын 1-нээс эхлээд ерөнхий боловсролын сургуулиудад богиносгосон хөтөлбөрөөр цэцгийн дугуйлан хичээллүүлэхээр болсон.

“Өнгө тансаг, үнэр ялдам цэцгийн ертөнц”-өөс цэцэг худалдан авах бол жижиг, залуу, үрслүүлсэн цэцэг хамгийн хямд байна билээ. Харин өндөр ургасан, гоёмсгийг авна гэвэл үнэ нь дунджаар 10 орчим мянга төгрөг гэсэн. Сонголт арвин, бас яаж арчилж ургуулах зөвлөгөөг мэргэжилтнүүд цаг хайрлахгүй харамгүй өгч байгаа дээр нь Байгалийн түүхийн музейг зориорой, нийслэлчүүдээ.

Emegteichuuded zoriulav

Хайрласан бүсгүйгээс чинь
Хацрыг чинь хулгайллаа
Хаашаа ч явахгүй шүү, чи
Ханцуйгаараа норгож арчлаа
Үс гэзгээр чинь оролдож
Үймүүлж хааяа тоглоё юу гэсийм
Хайртай гэж чихэндээ шивнүүлж
Худлаа жаахан хэлүүл юү гэсийм
Учирсан бүсгүйгээс чинь
Уруулыг чинь хулгайллаа, би
Улаахан будаг, удаан үнсэлттэй нь
Уулзуулахгүй шүү, би зүрхэндээ цоожиллоо
Хөг ордоггүй хөгжим гэж байдаггүй юм
Хөмсөг, сормуус хоёрыг чинь магтъя л гэсийм
Хүүхэн болгон ямар үнэнч байх биш
Хүний юмаар жаахан гоё юу л гэсийм, би
Цагаахан цамцан дороос чинь
Цээжийг чинь хулгайллаа, би
Эмсийн үнэр, эрээн зангиатай чинь
Эвхэж шатаалаа, би цээжин дотроо
Эр хүн ямар чам шиг төрөх биш
Энгэрийг чинь налж, жаахан дуул юу гэсийм
Үгээр ямар цадах биш дээ, би
Үнэнээсээ чамайг оргуулъя юу гэсийм
Нүдээрээ чи инээгээд л байвал
Насаараа чамайг хулгайллаа шүү, би
Найрагчийн зүрхэнд ассан гал
Намдана л гэж үгүй дээ

Арслангийн ордныхны ээлтэй цэцэгс


Арслангийн орд буюу 23.07 – 23.08 хооронд төрөгсдөд Акалифа, Амарантус, Афеландра, Бальзамин, Гарден, Кала, Кальцеолярия, Камелия, Мимоза, Шимтэглээ, Хятад сарнай, Жасмин цэцгүүд ээлтэй.
Энэ ордонд төрсөн хүмүүст амархан ургадаг Кала хамгийн ээлтэй ургамал.

acalipha
kamelia

gardeniya

Gal ulaan sarnai

Хөөрхий нэгэн зураач залуу байж гэнэ
Нэгэн дуучин бүсгүйд дурлажээ
Үлгэр ингэж эхэлнэ.
Хүрэхийн аргагvй хол мэт хонгор бүсгүйдээ
Хөл алдан дурласан зураач маань
Өөрийнхөө гал халуун хайрыг өнгөт цэцгэнд шингээж
Сая сая гал улаан сарнайг
Сайхан түүндээ бэлэглэхийг хvсчээ.
Ай, хайрын гал улаан сарнай
Мөрөөдлийн сая сая час улаан сарнай
Харин гартаа бийр будагнаас өөр юу ч үгүй
Ядуу зураач үүнийг хэрхэн олох билээ.


Азгvй зураачийн зурсан тэнгэрлиг зурагнууд
Дурлалын бурхны гэгээн хөргийг
Хорвоогийн гаслант амьдралдаа дөнгөлөгдсөн
Харанхуй хүмүүс тоож худалдан авсангvй ээ
Ядуу зураачид ямар бэл хөрөнгө байх биш дээ ...

Алтан гургалдай шиг уяхан хоолойтой
Үлгэрийн дагина шиг гоёмсог дуучин бvсгvй
Үнэхээр л холын хол орших од мэт байлаа.
Арга ядсан зураач залуу өөрийн эрхгүй бүсгүйн байшингийн цонхыг ширтэж
Өдөржин, шөнөжин бороотой, нартай, цастай, шуургата
Хөөрхөн царайтай ихэмсэг дуучин бороонд нүдүүлэн,

цонх руу нь ширтэн зогсоо зураач залууг өдөр бүр, шөнө бүр харсаар...

хэдэн жил, хэдэн сар ч юм болов уу эсвэл...
Нэгэн бороотой vдэш болзооноосоо буцаж ирээд
уйтгарт автсан залуу бvсгvй цонхоороо шагайн харвал зураач залуу алга байхыг гэнэт мэджээ. Дуучин бvсгvй үүнд нь тун ч их гомдож гэнээ.

Харин хөөрхий ядуу зураач хатгаа авсан тул гэртээ хэвтэж байж. Хайртай бvсгvйнхээ гэрийн гада очъё гэвч гараа ч хөдөлгөх тэнхэлгvй байлаа.
Гэтэл маргааш нь тvvнд ийм нэгэн зурвас ирэв гэнэ.
"Хайртай гэсэн чинь яалаа?
Харагдаж цонхон дор минь зогсолгvй
хаашаа явсан юм бэ?" гэжээ.
Гэнэт зураач залуугийн хацарт нь цус хурж, зүрх нь цохилоод ирэв.

Харах нүд нь баясгалангаар дүүрч бие цогцос нь тэнхээжлээ.

Залуу зураач ийнхүү шийдлээ.
Заавал надад байшин барихын хэрэг юу билээ.

Зарж орхиод тvvнийхээ цонхны дэргэд зуун жил зогссон ч яахав.
Бvсгvй өглөө эрт сэрлээ. Дуучин шувуудын жиргэх дуун сонсогдож,

цэцэгсийн анхилуун үнэн хамар цоргижээ...

бvсгvйн сэтгэл гэнэт догдлон босож,

цонхоо нээж гадагш харлаа.
Гэтэл ... сая сая гал улаан сарнай ...

Сая сая хайрын улаан сарнай хашаа дүүрэн, зулаастай ...
Бvсгvй турьхан цагаан хөлөөрөө цэцэгс дундуур туучихыг хүслээ.
Хайртай бvсгvй нь хөөрөн баясаж, гал халуун хайр нь шингэсэн сарнайн дунд хөлбрөхийг нь эцсийн удаа, эцсийн амьсгалаа татахдаа зураач маань харжээ.

Тэгээд түүний тэргүүн чимээгүйхэн доошилж, ичингvйрэх мэт гудайв.
Хайр дурлалдаа шатаж зураач маань хайрын мянган бадаг,

тvмэн зураг, сая сая сарнайтайгаа мөхөрлөө....
Сая сая гал улаан сарнай
Сая л жаргалтай болсон зураачийн царай
Дурлалдаа үнэнчээр үлдсэн тvvний тухай домог одоо ч дуурссаар байна.
Дэмий нэг сарнай бэлэглэдэггүйг одоо л хүмүүс ойлгоно биз ээ...

Monday, November 28, 2011

Эрүүл мэндэд тустай ургамлууд

Гүзээлзгэнэ-Fragaria.


Тэргүүлэгч цэцэгтний овгийн энэ ургамлыг мэдэхгүй болон амсаж идээгүй хүн үгүй гэж бодож байна. Энэ ургамлын жимс болон навчийг эмчилгээнд хэрэглэдэг болохыг та мэдэх үү? Навчыг буцалган зүрхний хэмийг удаашруулах, даралт буулгахаар хэргэлдэг бол жимс нь олон амин дэмүүдтэй тул эрч хүчийг танд өгнө.

Шимтэглэй


Бидний тасалгаандаа тарьж зарим нь үнэртэй гээд гаргаж хаяад байдаг нэг цэцэг байдаг нь Шимтэглэй-Geranim. билээ. Байгаль дээр маш олон төрөл шимтгэлэй байдаг бол бидний гэрт ч мөн дутахааргүй олон өнгө, навч, ишээрээ ялгагдах олон ургаж байдаг. Хойд хөршийн цэцэгчид энэ цэцгийн навч ишийг хандлан буцалгаад арьсан дээр гарсан элдэв шарханд шавшиж хэргэлдэг байна. Мөн ясны гэмтлийн өвчинд шууд навчыг нь тавьж боогоод хатахаар нь солин тавьж хэргэлдэг байна. Харин зэрлэг нуга талд ургадаг шимтэглэйг нь та номон дээрээс олж мэдээрэй.

Долоогоно-Crataegus.


Зүрх өвдсөн хүмүүс эмийн сангаас долоогоны спиртэнд дарж боловсруулсан ханд авч уугаагүй хүн үгүй биз ээ. Хүмүүс ургамлын гаралтай юм биед гаж нөлөө үгүй юм гэдэг үүднээс их авч хэргэлдэг байх гэж би бодож байна.Долоогоно нь янз бүрийн химийн бодисонд хордсоноос үүдэн зүрх өвдөх, болон нервийн системийг тайвшруулах, цусны даралт бууруулах зэрэгт хэргэлдэг байна. Монгол оронд маань 3 төрөл ургадаг.

Minii hoorhon tsetsegnuud

Тасалгааны цэцгийн усалгаа

Ямарваа нэг ургамлын усалгаа нь ургамлын төрөл зүйл, өрөөний дулаан ба гэрэл, мөн чийгшил, ямар саванд ургамалаа тарьсан, хөрсний бүтэц, тухайн ургамлын нас, өндөрийн хэмжээ, зэрэг олон зүйлээс шалтгаална.








Тухайн ургамлууд бүтэцээсээ шалтгаалан янз бүрээр ус шаарддаг. Зарим нь их хуурай, хатсан нөхцөл шаарддаг бол зарим ургамал чийгийг илүү шаардах гэх мэт. Нимгэн нарийхан навчтай цэцэг зузаан далбагар, том навчтай цэцэгнээс илүү их ус шаарддаг. Зузаан том навч нь бусад жижиг навчтай ургамлуудыг бодвол их хэмжээний усыг иш навчандаа хадгалж байдаг. Sansiviera буюу Мөнхрөө гэдэг хурц үзүүртэй, зузаан урт навчтай цэцэг, Peace lily гэдэг том нимгэн навчтай цэцэгс адилхан хэмжээний ус шаарддаг байна.
Шүүслэг ургамал /скуллент/, кактус, луугийн мод зэрэг нь ус бага шаарддаг бол, цэцэглэдэг цэцэгүүд мөн ногоон ургамлууд буюу Coleus, Ficus, Wandering Jew нь усыг ихээр шаарддаг байна.
Тухайн ургамал ямар орчинд байгаагаас шалтгаалан усны хэрэглээ янз бүр байна. Гэрэлтэй дулаан өрөөнд байгаа ургамал харанхуй сэрүүн нөхцөлд байгаа ижил төрлийн ургамлаас илүү их ус шаардана. Бүх ургамлын өсөлт хөгжилт хавар зуны улиралд сайжирч, намар өвлийн улиралд зогсонги байдалд ордог. Ийм учраас хавар зуны улиралд илүү их ус шаардагддаг байна.
1.4-6 см диаметр саван дахь хөрс 8-10 см диаметртэй саванд тарьсан хөрснөөс түрүүлж амархан хатдаг бөгөөд ойр ойрхон услах шаардлага гардаг байна. Цэцэг тарихдаа жижиг цэцэг ургамлыг гоёл чимэглэлийн зориулалтай том саванд тарихаас татгалзах хэрэгтэй. Учир нь хэт том сав нь хөрсийг тодорхой хэмжээнд хатахад саад болдог байна. Нүхтэй сав нь нүхгүй савыг бодвол хурдан хугацаанд хатаж чийгээ алддаг. Шавар сав нь пластик болон керамик савыг бодвол хурдан чийгээ алддаг. . Цэцгийг шавар вааранд тарих нь сайн бөгөөд хэвийн, эрүүл ургаж байгааг мэдэхэд ч хялбар байдаг гэнэ. Хэрэв цэцэг тарьсан шавар ваарны гадаргуу дээр цагаан өнгөр тогтсон байвал та хэтэрхий хатуулаг ихтэй усаар цэцгээ услаад байна гэсэн үг. Мөн эрдэс бодис нь ихдэж байвал бас цагаан өнгөр тогтдог байна. .

2. Хэрвээ та шинэ цэцэг гэртээ авчирвал нэг удаа ханатал нь услаад орхих хэрэгтэй. Дараачийн усалгааг 10 хоногийн дараанаас хийж болно. Энэ нь тухайн цэцэг шинэ орчиндоо дасах хугацаа юм. Олон хоногоор гадагш явах болсон тохиолдолд дараах аргуудыг хэрэглэхийг зөвлөж байна
3. Чийг хэмжигчэд итгэж болохгүй. Учир нь бордоо нь бүтцэндээ давс агуулсан байдаг тул хэмжигчийн заалтыг буруу заахад хүргэдэг.

4. Зөөлрүүлсэн ус их хэмжээний давс агуулсан байдаг тул ийм усаар услахгүй байх хэрэгтэй.

5. Бүлээн усаар услахаа мартав. Хэт хүйтэн усыг үндэс шингээж авахдаа муу байдаг. Энэ нь ургамлын үндэсийг гэмтээнэ. Тасалгааны хэмтэй 18°с-20°с хонуулсан усаар л ургамлыг усална. Ялангуяа халуун өдөр хүйтэн усаар цэцгийг услаж болохгүй.
6. Цэцэгээ өглөө эрт услах нь хамгийн тохиромжтой. Энэ нь шөнийн дулаан агаарт хөрс навч бүрэн хатаж амжаагүй үе нь юм.

7. Бордоо, хайрга, хөвд зэрэг нь чийгийг удаан хадгалдаг сайн талтай

8. Крантны ус шохой ихтэй байдаг тул хэсэг хугацааны дараа хөрсний гадаргуун дээр цагаан өнгийн шохойн бүрхүүл үүсдэг. Тийнхүү хуримтлагдсан шохойг тухай бүрт нь хаман авч хаяж байх хэрэгтэй.

9. Зэвтэй усаар услаж болохгүйг мөн анхаарах хэрэгтэй.

10. Та 5 – 7 хоногоор гадагшаа явахаар шийдсэн бол цэцгийн суурь тавагаа усаар дүүргээд цэцгээ нарны гэрлээс хол тавих хэрэгтэй.
11. Ургамлыг услах үед илүүдэл ус суурь тавган дээр хуримтлагддаг. Илүүдэл усыг байнга асгаж байх хэрэгтэй. Хөрс байнга их чийгтэй байснаас болж ургамлын үндэс ялзарч, навчин дээр хүрэн толбо гардаг.

12. Хаврын эхэн үед ургамлыг хүйтэн усаар шүршиж болохгүй.

13. Зөөлөн бүлээн усаар ургамлын навчийг шүрших нь агаарын чийгшлийг нэмэгдүүлэхээс гадна аалзан хачиг үржихээс сэргийлнэ. Халуун орны ойгоос гаралтай цахирмаа, филидендрон, кодиум, цэцгүүдийг өдөр болгон шүршинэ.
14. Усанд навч нь мэдрэмтгий ургамлуудыг шүршиж болохгүй. Жишээ нь: Үслэг / нил, цэцэг/ үрчгэр /стрептокарпус,пеперим/ тунгалаг навчтай /кладиум/
5. Усалгаа ихэдсэнийг яаж мэдэж болох вэ ?

1. Хөрс нь чийгтэй мөртөө навч нь хатах. Энэ нь үндэс усаа шингээж дийлэхгүй байгаагийн дохио.
2. Цэцгийн цоморлиг нахиа унах
3. Шинэ навч харлаж муудах, унах
4. Хөрсөн дээр хөгц мөөгөнцөр үүсэх
5. Мөлхөө ургамлын навч борлож шаржигнах, ойм голоороо борлох, хатах,
6. Усалгааг хэтрүүлж болохгүй. Энэ нь үндсэнд ус төдийгүй агаар хэрэгтэй учир усалгааг хэтрүүлбэл агааргүйтэж үхдэг.
7. Хэт усалсан ургамлын хөрснөөс хөгц үнэртэж, навч нь зөөлөрч унжсан, навчны захаар хүрэн толбо үүссэн тохиолдолд хөрсийг нь солиод үзээрэй.
8.Зузаан том навчтай цэцэгнүүд навч болон ишиндээ их хэмээний усыг хуримтлуулсан байдаг тул ойрхон ойрхон шүршиж болохгүй.Ус ихэдсэнээс болж навч унана. /удамбор,мөнхрөө.гажнайгана/
6. Усалгаа багадах буюу услах болсоныг яаж мэдэх вэ ?

1.Навч шарлах, улбар шар өнгөтэй болох /далдуу мод/
2.Ургамал тэр чигтээ шарлах Ficus, Schefflera
3.Мөчир салаа хатах моджиж үхэх
4.Ургамал зэвхий ногоон өнгөтэй болох Spider, China doll, Fern
5. Харин ногоон өнгөр тогтсон байвал хэтэрхий чийгтэй, өөрөөр хэлбэл усалгаа нь ихдэж байгааг эсвэл бордоо, хөрс сийрэгжүүлэлт хангалтгүй байгааг илэрхийлдэг байна.
6. Хөрс савныхаа хананаас хөндийрөх, хагарах, шинж тэмдэг үзэгдэх
7. Чийгтэй хөрс хар хүрэн өнгөтэй харагддаг бол хатсан хөрс цайвар бор өнгөтэй байдаг

minii hairtai tsetsguud