Ямарваа нэг ургамлын усалгаа нь ургамлын төрөл зүйл, өрөөний дулаан ба гэрэл, мөн чийгшил, ямар саванд ургамалаа тарьсан, хөрсний бүтэц, тухайн ургамлын нас, өндөрийн хэмжээ, зэрэг олон зүйлээс шалтгаална.
Тухайн ургамлууд бүтэцээсээ шалтгаалан янз бүрээр ус шаарддаг. Зарим нь их хуурай, хатсан нөхцөл шаарддаг бол зарим ургамал чийгийг илүү шаардах гэх мэт. Нимгэн нарийхан навчтай цэцэг зузаан далбагар, том навчтай цэцэгнээс илүү их ус шаарддаг. Зузаан том навч нь бусад жижиг навчтай ургамлуудыг бодвол их хэмжээний усыг иш навчандаа хадгалж байдаг. Sansiviera буюу Мөнхрөө гэдэг хурц үзүүртэй, зузаан урт навчтай цэцэг, Peace lily гэдэг том нимгэн навчтай цэцэгс адилхан хэмжээний ус шаарддаг байна.
Шүүслэг ургамал /скуллент/, кактус, луугийн мод зэрэг нь ус бага шаарддаг бол, цэцэглэдэг цэцэгүүд мөн ногоон ургамлууд буюу Coleus, Ficus, Wandering Jew нь усыг ихээр шаарддаг байна.
Тухайн ургамал ямар орчинд байгаагаас шалтгаалан усны хэрэглээ янз бүр байна. Гэрэлтэй дулаан өрөөнд байгаа ургамал харанхуй сэрүүн нөхцөлд байгаа ижил төрлийн ургамлаас илүү их ус шаардана. Бүх ургамлын өсөлт хөгжилт хавар зуны улиралд сайжирч, намар өвлийн улиралд зогсонги байдалд ордог. Ийм учраас хавар зуны улиралд илүү их ус шаардагддаг байна.
1.4-6 см диаметр саван дахь хөрс 8-10 см диаметртэй саванд тарьсан хөрснөөс түрүүлж амархан хатдаг бөгөөд ойр ойрхон услах шаардлага гардаг байна. Цэцэг тарихдаа жижиг цэцэг ургамлыг гоёл чимэглэлийн зориулалтай том саванд тарихаас татгалзах хэрэгтэй. Учир нь хэт том сав нь хөрсийг тодорхой хэмжээнд хатахад саад болдог байна. Нүхтэй сав нь нүхгүй савыг бодвол хурдан хугацаанд хатаж чийгээ алддаг. Шавар сав нь пластик болон керамик савыг бодвол хурдан чийгээ алддаг. . Цэцгийг шавар вааранд тарих нь сайн бөгөөд хэвийн, эрүүл ургаж байгааг мэдэхэд ч хялбар байдаг гэнэ. Хэрэв цэцэг тарьсан шавар ваарны гадаргуу дээр цагаан өнгөр тогтсон байвал та хэтэрхий хатуулаг ихтэй усаар цэцгээ услаад байна гэсэн үг. Мөн эрдэс бодис нь ихдэж байвал бас цагаан өнгөр тогтдог байна. .
2. Хэрвээ та шинэ цэцэг гэртээ авчирвал нэг удаа ханатал нь услаад орхих хэрэгтэй. Дараачийн усалгааг 10 хоногийн дараанаас хийж болно. Энэ нь тухайн цэцэг шинэ орчиндоо дасах хугацаа юм. Олон хоногоор гадагш явах болсон тохиолдолд дараах аргуудыг хэрэглэхийг зөвлөж байна
3. Чийг хэмжигчэд итгэж болохгүй. Учир нь бордоо нь бүтцэндээ давс агуулсан байдаг тул хэмжигчийн заалтыг буруу заахад хүргэдэг.
4. Зөөлрүүлсэн ус их хэмжээний давс агуулсан байдаг тул ийм усаар услахгүй байх хэрэгтэй.
5. Бүлээн усаар услахаа мартав. Хэт хүйтэн усыг үндэс шингээж авахдаа муу байдаг. Энэ нь ургамлын үндэсийг гэмтээнэ. Тасалгааны хэмтэй 18°с-20°с хонуулсан усаар л ургамлыг усална. Ялангуяа халуун өдөр хүйтэн усаар цэцгийг услаж болохгүй.
6. Цэцэгээ өглөө эрт услах нь хамгийн тохиромжтой. Энэ нь шөнийн дулаан агаарт хөрс навч бүрэн хатаж амжаагүй үе нь юм.
7. Бордоо, хайрга, хөвд зэрэг нь чийгийг удаан хадгалдаг сайн талтай
8. Крантны ус шохой ихтэй байдаг тул хэсэг хугацааны дараа хөрсний гадаргуун дээр цагаан өнгийн шохойн бүрхүүл үүсдэг. Тийнхүү хуримтлагдсан шохойг тухай бүрт нь хаман авч хаяж байх хэрэгтэй.
9. Зэвтэй усаар услаж болохгүйг мөн анхаарах хэрэгтэй.
10. Та 5 – 7 хоногоор гадагшаа явахаар шийдсэн бол цэцгийн суурь тавагаа усаар дүүргээд цэцгээ нарны гэрлээс хол тавих хэрэгтэй.
11. Ургамлыг услах үед илүүдэл ус суурь тавган дээр хуримтлагддаг. Илүүдэл усыг байнга асгаж байх хэрэгтэй. Хөрс байнга их чийгтэй байснаас болж ургамлын үндэс ялзарч, навчин дээр хүрэн толбо гардаг.
12. Хаврын эхэн үед ургамлыг хүйтэн усаар шүршиж болохгүй.
13. Зөөлөн бүлээн усаар ургамлын навчийг шүрших нь агаарын чийгшлийг нэмэгдүүлэхээс гадна аалзан хачиг үржихээс сэргийлнэ. Халуун орны ойгоос гаралтай цахирмаа, филидендрон, кодиум, цэцгүүдийг өдөр болгон шүршинэ.
14. Усанд навч нь мэдрэмтгий ургамлуудыг шүршиж болохгүй. Жишээ нь: Үслэг / нил, цэцэг/ үрчгэр /стрептокарпус,пеперим/ тунгалаг навчтай /кладиум/
5. Усалгаа ихэдсэнийг яаж мэдэж болох вэ ?
1. Хөрс нь чийгтэй мөртөө навч нь хатах. Энэ нь үндэс усаа шингээж дийлэхгүй байгаагийн дохио.
2. Цэцгийн цоморлиг нахиа унах
3. Шинэ навч харлаж муудах, унах
4. Хөрсөн дээр хөгц мөөгөнцөр үүсэх
5. Мөлхөө ургамлын навч борлож шаржигнах, ойм голоороо борлох, хатах,
6. Усалгааг хэтрүүлж болохгүй. Энэ нь үндсэнд ус төдийгүй агаар хэрэгтэй учир усалгааг хэтрүүлбэл агааргүйтэж үхдэг.
7. Хэт усалсан ургамлын хөрснөөс хөгц үнэртэж, навч нь зөөлөрч унжсан, навчны захаар хүрэн толбо үүссэн тохиолдолд хөрсийг нь солиод үзээрэй.
8.Зузаан том навчтай цэцэгнүүд навч болон ишиндээ их хэмээний усыг хуримтлуулсан байдаг тул ойрхон ойрхон шүршиж болохгүй.Ус ихэдсэнээс болж навч унана. /удамбор,мөнхрөө.гажнайгана/
6. Усалгаа багадах буюу услах болсоныг яаж мэдэх вэ ?
1.Навч шарлах, улбар шар өнгөтэй болох /далдуу мод/
2.Ургамал тэр чигтээ шарлах Ficus, Schefflera
3.Мөчир салаа хатах моджиж үхэх
4.Ургамал зэвхий ногоон өнгөтэй болох Spider, China doll, Fern
5. Харин ногоон өнгөр тогтсон байвал хэтэрхий чийгтэй, өөрөөр хэлбэл усалгаа нь ихдэж байгааг эсвэл бордоо, хөрс сийрэгжүүлэлт хангалтгүй байгааг илэрхийлдэг байна.
6. Хөрс савныхаа хананаас хөндийрөх, хагарах, шинж тэмдэг үзэгдэх
7. Чийгтэй хөрс хар хүрэн өнгөтэй харагддаг бол хатсан хөрс цайвар бор өнгөтэй байдаг
No comments:
Post a Comment